Skip to main content
Эдийн засаг
Хятадын тал чипний экспортын хязгаарлалтаа цуцалжээ

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /BBC/. Хятадын тал авто машины үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой компьютерын чипүүдийн экспортын хязгаарлалтыг цуцалсан гэж тус улсын Худалдааны яамнаас ням гарагт мэдэгджээ. Хятадын эзэмшлийн “Nexperia” компанийн иргэний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүний экспортод хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн нь Европ дахь үйлдвэрлэлдээ санаа зовниж буй авто машин үйлдвэрлэгчдэд тус дөхөм болно гэж тус компани мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал хагас дамжуулагчийн салбарт чухал ач холбогдолтой зарим материалыг АНУ руу экспортлохыг түр зогсоогоод байгаа юм.

Эдийн засаг
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнуудад “Мөнгөний бодлого” сэдвээр лекц уншлаа. Лекцэд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2-3 дугаар дамжааны 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдав.

Эдийн засаг
Дулааны үнэ тарифын өөрчлөлтийг энэ оныг дуустал хойшлууллаа

Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ тарифын өөрчлөлтийг энэ оныг дуустал хугацаанд хойшлууллаа.

Эдийн засаг
Дулааны станцын Техникийн усны нөөц шугамыг шинэчилнэ

"ЭДЦС”-ын Техникийн усны нөөц шугамын ашиглалтын хугацаа хоёр жилийн дараа дуусна. Техникийн усны  нөөцийн шугам гэдэг нь  “ЭДЦС” ТӨХК-ийн технологийн хэрэгцээний усыг хангадаг ф325 мм-ийн голчтой 5.4 км урттай  шугам  юм.  Анхны техникийн усны шугам 1986 онд ашиглалтад орж 1997,1998 оны үед    хоёр шугам актлагдсан байдаг.