Нойр муутай байх нь олон өвчний эх үүсвэр гэдгийг нотолжээ
"Health Data Science" сэтгүүлд нийтэлсэн томоохон судалгаанд Их Британийн UK Biobank-ийн 88,000 гаруй насанд хүрэгчдийн эмнэлгийн мэдээллийг шинжилж, унтах хэв маяг муутай байх нь 172 төрлийн өвчинтэй холбоотой болохыг тогтоожээ.
Өдөр бүр 7–8 цаг унтах нь хангалтгүй аж. Хамгийн гол нь тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрэх нь чухал байна. Хэмнэл тогтворгүй байх нь дархлаа, тархины үйл ажиллагаа зэрэг гол биологийн системийг алдагдуулж, урт хугацаанд өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр энэхүү судалгаа шийдвэрлэх шалтгаан, холбоо хамаарлыг тогтоогоогүй ч унтах дадлыг эрүүл мэндэд нөлөөлөхүйц зан үйл гэдгийг дахин нотолж байна. Насжилт, удамшлын ялгаатайгаар, унтах дадлыг өөрчлөх боломжтой тул энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг юм.
Судалгаанд авч үзсэн зургаан нойрны шинж чанар:
Нойрны үргэлжлэх хугацаа
Унтах эхлэл буюу орондоо орох цаг
Нойрны хэмнэл
Нойрны цар хүрээ
Нойрны үр ашигтай байдал
Шөнө сэрэх давтамж
Дунджаар 6.8 жилийн хугацаанд дагаж судлахад эдгээр зургаан шинж чанар 172 төрлийн өвчинтэй холбоотой болохыг тогтоожээ. Зарим өвчин зөвхөн нэг шинж чанартай л холбоотой байв. Судалгааны баталгааг нэмэгдүүлэхийн тулд эрдэмтэд АНУ-ын Үндэсний эрүүл мэнд ба тэжээлийн судалгааны (NHANES) мэдээллийн санд үндэслэн үр дүнгээ давтан шалгаж баталсан байна.
Тиймээс жинхэнэ “сайн нойр” гэдэг нь зөвхөн урт хугацаагаар унтах биш, харин тогтмол цагт унтах аж.
Эх сурвалж: Yimeng Wang нар, “Phenome-wide Analysis of Diseases in Relation to Objectively Measured Sleep Traits and Comparison with Subjective Sleep Traits in 88,461 Adults.” Health Science Journal, 2025

