Skip to main content

Image

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил “Монгол бахархлын өдөр” -өөр "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэл хүртлээ.

Содовсүрэнгийн Нарангэрэл 1953 оны тавдугаар сарын 30-нд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтэлтэн.

1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн юм.

“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас хамгийн анх хүртэж байсан юм.